“Татар”-ынхны бодит түүхээс сэдэвлэсэн кино “Улаанбаатар” олон улсын кино наадмаас хоёр цом хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
татар

17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслол болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус наадмаас “Татар” уран сайхны кино хоёр төрөлд ялалт байгуулж, хоёр цомын эзэн болсон байна.

Хип-хоп хамтлаг “Татар”-ын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн уг кино нь наадмын долоон номинацид нэр дэвшсэн бөгөөд

  • Шилдэг зураглаачаар Г.Гүенбаатар,
  • Шилдэг зураачаар Н.Болор-Эрдэнэ
    тус тус шалгарчээ.

“Татар” уран сайхны кино нь Монголын орчин үеийн хөгжмийн соёлыг бодит өнцгөөс харуулсан, залуусын амьдрал, уран бүтээл, тэмцэл, нөхөрлөлийн тухай өгүүлдэг бүтээл бөгөөд кино театруудад үзэгчдэд хүрч байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй