Шведийн Хаант Улс Шенгений бүсийн хилээр 90 хоногоос бага хугацаагаар зорчих гадаадын иргэдийг бүртгэх шинэ журмыг 2025 оны 10-р сарын 12-ноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү журмын дагуу хилээр нэвтрэх болон гарахдаа гадаадын иргэдийн гэрэл зураг, хурууны хээг авч бүртгэнэ.
Насанд хүрэгчдийн хувьд Шенгений бүс рүү орох, эсвэл Шведээс шууд гарахдаа хурууны хээ болон гэрэл зургаа бүртгүүлнэ. Харин 12 болон түүнээс доош насны хүүхдүүдийн хурууны хээг авалгүй зөвхөн бүртгэл үйлдэгч байна.
Энэ журам нь Шенгений бүсийн орнууд, Европын Холбооны гишүүн орнуудын иргэд, мөн Шведэд байнга оршин суугчдад хамаарахгүй. Швед дэх Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлснээр, Шенгений бүсэд дараах 30 улс багтдаг:
- Австри
- Бельги
- Болгар
- Герман
- Грек
- Дани
- Исланд
- Испани
- Итали
- Латви
- Литва
- Лихтенштейн
- Люксембург
- Мальта
- Нидерланд
- Норвег
- Польш
- Португал
- Румын
- Словак
- Словени
- Унгар
- Финланд
- Франц
- Хорват
- Чех
- Швед
- Швейцар
- Эстони