Алтны үнэ 4000 ам.долларын босгоос доош буулаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Алтны үнэ 4000 ам.долларын босгоос доош буулаа

АНУ болон Хятадын хооронд үүсээд байсан худалдааны хурцадмал байдал намжих хандлагатай байгаатай холбоотойгоор алтны үнэ даваа гарагт 3.2 хувиар буурч, 3981 ам.долларт хүрлээ гэж Anadolu агентлаг мэдээлэв.

Худалдааны уур амьсгал сайжирснаар алтны үнэ унав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай үүссэн худалдааны зөрчлийг намжаах боломжтой гэсэн дохио өгсний дараа алтны үнэ тасралтгүй буурах чиглэлд оржээ. Тэрбээр Азийн хэд хэдэн улстай шинэ худалдааны гэрээнд гарын үсэг зурсан нь зах зээлийн итгэлийг сэргээсэн гол хүчин зүйл болсон байна.

Алтны ханшийн хэлбэлзэл

Өнгөрсөн долоо хоногт алтны үнэ түүхэн дээд түвшинд буюу 4381.6 ам.долларт хүрсэн юм. Энэ өсөлтөд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн:

  • АНУ ба Хятадын худалдааны хурцадмал байдал,
  • Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү бууруулах хүлээлт,
  • Төв банкуудын алтны нөөц нэмэгдүүлэх бодлого.

Харин Хятад улс ховор металлын экспортын хяналтаа чангатгасны хариуд Д.Трамп 100 хувийн тариф ногдуулах гэж сүрдүүлж байсан ч, удалгүй “шударга тохиролцоо”-нд хүрнэ хэмээн мэдэгдсэнээр алтны ханш огцом унасан байна.

АНУ-ын дипломат айлчлал, уулзалтын хүлээлт

АНУ-ын Ерөнхийлөгчийн Азийн гурван оронд хийсэн айлчлал мөн алтны ханшид нөлөөлсөн. Тухайлбал, АНУ нь Камбож, Тайландтай худалдааны гэрээнд гарын үсэг зурсан нь зах зээлд эерэг дохио өгчээ.

Түүнчлэн Д.Трамп ба БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт энэ пүрэв гарагт Өмнөд Солонгост болох бөгөөд хоёр талын яриа хэлэлцээ нь зах зээлийн тогтвортой байдлыг сэргээх гол хүлээлт болж байна.

Мөнгөний ханш мөн буурав

Даваа гарагт мөнгөний нэг унцын үнэ 4.3 хувиар буурч, 46.5 ам.доллар болсон нь алтны ханшийн бууралтыг дагасан үзэгдэл байлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй