Хиймэл оюунаар бүтээгдсэн дуу анх удаа Billboard чартыг тэргүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Walk My Walk Breaking Rust

Америкийн кантри жанрын Breaking Rust хамтлагийн “Walk My Walk” нэртэй дуу Billboard-ын кантри чартын нэгдүгээр байранд бичигдлээ. Энэ нь хиймэл оюун (AI)-ны тусламжтайгаар бүтээгдсэн дуу анх удаа Billboard-ын шилдэг байр суурийг эзэлсэн тохиолдол болж байна.

Newsweek-ийн мэдээлснээр, одоогийн байдлаар Breaking Rust Spotify платформ дээр сарын 2 сая гаруй сонсогчтой бөгөөд баталгаажсан уран бүтээлчийн статусыг авсан байна. Гэсэн хэдий ч тухайн хуудсан дээрх “Уран бүтээлчийн тухай” хэсэг хоосон байгаа бөгөөд профайл зурагт нь хар-цагаан өнгийн ковбой малгайтай эрийн хөрөг байрлажээ.

Breaking Rust-ийн хиймэл оюунаар бүтээгдсэн хэд хэдэн дуу Spotify дээр сая гаруй сонсогдсон байна. Үүнд:

  • Livinʼ on Borrowed Time — 4 сая гаруй сонсогдол,
  • Walk My Walk — 3 сая гаруй сонсогдол,
  • Whiskey Donʼt Talk Back — 1 сая гаруй сонсогдол.

Энэхүү амжилт нь хиймэл оюуны хөгжмийн салбарт гаргаж буй бодит нөлөөний тод илрэл болж, уран бүтээлчид ба хөгжмийн салбарын ирээдүйд шинэ чиг хандлагыг тодорхойлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй