Table of Contents
Өмнөд Европын улс болох Италид 100 нас хүрсэн хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсч байна. 2025 онд 2000 гаруй хүн энэ босгыг давж, тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд байна гэж The Guardian мэдээлжээ.
Итали — зуун настнуудаар тэргүүлэгч улс
2025 оны байдлаар Италид 100 ба түүнээс дээш настай 23,548 хүн амьдарч байна. Энэ нь 2024 онд бүртгэгдсэн 21,211 хүнээс мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. 2009 оноос хойш Италийн зуун настнуудын тоо хоёр дахин нэмэгджээ.
Эдгээр хүмүүсийн 82.6 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд 105 ба түүнээс дээш настай 724 хүн, 110 нас хүрсэн 19 хүн бүгд эмэгтэйчүүд юм. Кампаниа бүсийн оршин суугч Люсия Лаура Сангенито энэ сарын 22-нд 115 насны ойгоо тэмдэглэж, Италийн хамгийн өндөр настай эмэгтэй, Европт гуравдугаарт жагсах болно.
Харин дэлхийн хамгийн өндөр настай итали хүн Эмма Морано 2017 онд 117 насандаа таалал төгсөх хүртлээ “дэлхийн хамгийн өндөр настай хүн”-ээр тодорч байсан. Италийн хамгийн өндөр настай эрэгтэй Витантонио Ловалло энэ сард 111 нас хүрчээ.
“Цэнхэр бүсүүд” — урт наслалтын нууц
Европын холбооны орнуудад зуун настнуудын тоо хурдацтай өсөж байгаа бөгөөд 2050 он гэхэд тэдний тоо 500 мянгад хүрнэ гэж таамаглаж байна. Одоогийн байдлаар Франц, Итали, Грек зэрэг улс орон хамгийн олон зуун настай хүнтэй.
Италийн доторх бүс нутгуудаас Молизе, Аоста хөндий болон Лигурия хамгийн өндөр хувьтай байна. Сардиниа арал мөн дэлхийд “blue zone” буюу онцгой урт настай бүс нутагт тооцогддог. Пердасдефогу хэмээх уулын жижиг хот 2012 онд нэг гэр бүлийн есөн ах, эгч нийт 818 жилийн насны нийлбэрээр Гиннесийн номд орж байсан бол 2021 онд дахин “дэлхийн хамгийн өндөр настнуудын нягтралтай хот” хэмээх рекордыг тогтоожээ — 1778 оршин суугч тутамд 100-аас дээш настай найман хүн байсан байна.
Италичуудын урт насны гурван түлхүүр
Судлаачид урт насны шалтгааныг Далайн хоолонд суурилсан “средиземноморская диета”, биеийн идэвхтэй хөдөлгөөн, болон бат бөх нийгмийн харилцаа хэмээн онцолдог. Италийн эрүүл мэндийн тогтолцоо ч мөн энэ үзүүлэлтэд чухал үүрэгтэй.
101 настай Анна Посси одоо ч өөрийн бааранд ажилладаг бөгөөд тэрээр “эрүүл мэнд зөвшөөрөх л юм бол ажиллана” гэж ярьжээ. Мөн 100 настай Кандида Удерцо жолооны үнэмлэхээ дахин сунгуулж, Италид автомашин жолоодох эрхтэй хамгийн ахмад хүмүүсийн нэг болсон байна.
Ард түмний бахархал, засгийн газрын сорилт
Гэсэн хэдий ч хүн амын хөгшрөлт Италийн Засгийн газарт дарамт учруулж байгаа бөгөөд төрөх хүүхдийн тоо огцом буурсан нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн системд дарамт үүсгэж байна. 2024 онд ердөө 370 мянган нярай бүртгэгдсэн нь 1861 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм.