“Шинжлэх ухааны үндэслэлээр” хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эмма Стоун

Шинэ судалгаагаар Грекийн “алтан харьцаа” (Golden Ratio)-д тулгуурлан үзэсгэлэнгийн хэмжүүрийг тооцоход жүжигчин Эмма Стоун дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорсон байна гэж Daily Mail-д мэдээлжээ.

Лондон дахь Нүүрний гоо сайхны болон нөхөн сэргээх мэс заслын дэвшилтэт төвийн эрхлэгч, доктор Жулиан Де Сильва-гийн тайлбарласнаар, Эмма Стоун “гоо сайхны алтан харьцаанд” 94.72%-ийн нийцтэй гарчээ.

Түүний хэлснээр:

“Эмма Стоун нь нүүрний бүх элементүүдийг хэмжихэд хамгийн төгс үзүүлэлттэй байлаа. Тэрбээр бараг төгс эрүүтэй (97%) бөгөөд уруулын хэлбэр нь 95.6%-ийн үзүүлэлттэй байна.”

Судалгаанд оролцсон бусад одод

Судалгаанд шинжлэх ухааны үүднээс хамгийн үзэсгэлэнтэй гэж тооцогдсон бусад алдартнуудын дунд Зендея, Бейонсе болон Марго Робби нар багтжээ.

Хэдийгээр Эмма Стоун хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан ч бүх оролцогчдын оноо 100%-д ойрхон байсан байна. Зендея хоёрдугаарт орж, 94.37%-ийн үзүүлэлттэй байв. Түүний уруул (99.5%), нүд (97.3%), дух (98%) нь хамгийн сайн үнэлгээ авсан хэсгүүд болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй