“Гэм зэм” дахин тайзнаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гэм зэм

Ф.Достоевскийн алдарт “Гэм зэм” романаас сэдэвлэсэн постдрам жүжиг дөрвөн жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэхүү бүтээл нь 2025 оны арваннэгдүгээр сарын 20-30-ны хооронд “Тусгаар тогтнолын ордонд” тоглогдох юм.

Анх “Орфей” театр уг жүжгийг дэлхийн постдрам урлагийн чиглэлд тулгуурлан 2021 онд тайзнаа тавьж, тухайн үед Улаанбаатар хотын театрын урлагт шинэ хандлага авчирч, урлаг сонирхогчдын дунд хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсан билээ.

Яагаад дөрвөн жилийн дараа дахин?

“Орфей” театрын үүсгэн байгуулагч, найруулагч М.Батболд болон продюсер Т.Ариунчимэг нар “Фауст”, “1984”, “Амьдрахуй” зэрэг нийгмийн сэдэвт бүтээлүүдээрээ сүүлийн таван жилд үзэгчдийн анхаарлыг татсан. Энэ жил тус театрын таван жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацааны уран бүтээлүүдээ дүгнэх зорилгоор “Гэм зэм”-ийг дахин тоглох шийдвэр гаргажээ.

Найруулагч М.Батболд хэлэхдээ:

“Бид шинэ уран бүтээлийн цикл рүү орох гэж байна. 2026 онд цоо шинэ хэлбэр, агуулгатай бүтээлүүдийг хийж эхэлнэ. Харин түүнээс өмнө ‘Гэм зэм’-ийг сүүлчийн удаа аравхан удаа тоглоно. Үүний дараа дахиж хэзээ ч тайзнаа гарахгүй. Бүх тоглолтыг видео хэлбэрээр хадгална” хэмээн онцолсон юм.

“Гэм зэм”-ийг урьд өмнө үзэж амжаагүй үзэгчдэд энэ бол сүүлчийн боломж, харин өмнө нь үзсэн хүмүүст дөрвөн жилийн өмнөх тэрхүү хүчтэй мэдрэмжийг дахин мэдрэх онцгой мөч байх болно.

Тоглолтын дэлгэрэнгүй

  • Хэзээ: 2025 оны 11-р сарын 20–30
  • Хаана: Тусгаар тогтнолын ордон
  • Тасалбар: ticket.mn/event/2764

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй