Netflix стриминг платформоор гарсан “Physical Asia” нэвтрүүлгийн аварга, Өмнөд Солонгос Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Жан Ын Сил (Jang Eun Sil) Монгол Улсад айлчилж байна. Тэрээр хувийн блогтоо контент хийх зорилгоор манай улсад хүрэлцэн иржээ.
Монголд байх хугацаандаа Жан Ын Сил Олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэнтэй дотно нөхөрлөж, хамтран ажиллаж байгаа аж. Сонирхолтой нь, тэрээр өөрийн үндсэн спорт болох чөлөөт бөхийн бэлтгэлээс гадна Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтад хүртэл идэвхтэй оролцсон байна. Энэ нь түүний Монголын тамирчдын арга барил, бэлтгэлийг сонирхож буйг харуулж байгаа юм.