«Physical Asia» Шоуны Оролцогчид Монголд: Дом Томато Сүхбаатарын Талбайд, Жан Ын Шил Чингисийн Музейд Зочлов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дом Томато Жан Ын Шил

Фитнесс, хүч чадлын сорилго бүхий «Physical Asia» шоу тэмцээнд өрсөлдсөн алдартай тамирчид Монгол Улсад зочилж, нийслэлийн түүхэн газруудаар аялж байна.

  • Австралийн багийн тамирчин Доминик Ди Томмасо буюу Дом Томато өнөө өглөө нар мандах цагаар Сүхбаатарын талбайд очсон зургаа сошиал хуудсандаа нийтэлжээ.
  • Харин тус шоуны БНСУ-ын тамирчин Жан Ын Шил хоёр хоногийн өмнө Монголд ирсэн бөгөөд Чингис хааны Үндэсний музейд зочилж, Чингисийн хөшөөтэй танилцаж буйгаа өөрийн сошиал платформдоо нийтэлсэн байна.

Алдартай Тамирчдын Товч Танилцуулга:

1. Доминик Ди Томмасо (Дом Томато):

  • Спортын төрөл: Австрали гаралтай, фрираннинг (freerunning — саад давах чөлөөт гүйлт)-ийн тамирчин.
  • Онцлог: Тэрээр 2007 оноос хойш фрираннингээр хичээллэж эхэлсэн бөгөөд 2016 оноос Team Farang-д элсэн, мөн “Crew 42” багтай хамтран ажилладаг.
  • Ур Чадвар: Өндөр үсрэлт, олсон дээрх тэнцвэр болон ур чадварлаг фрираннингаар алдартай.
  • Дагагч: Инстаграм платформд 3.4 сая дагагчтай.
image 73

2. Жан Ын Шил:

  • Спортын төрөл: БНСУ-ын тамирчин тэрээр чөлөөт бөх, уламжлалт Солонгос бөх буюу Ssireum болон кроссфит спортыг хослуулан хичээллэдэг.
  • Амжилт:
    • 2018 оны Ази наадам зэрэг олон улсын тэмцээнд оролцож, Солонгосын үндэсний шигшээ багийн тамирчин байсан.
    • 2022–2024 онуудад «National Sports Festival»-үүдэд эмэгтэйчүүдийн ерөнхий жингийн ангилалд алт авсан.
    • Мөн “National Wrestling Championships”, “President’s Cup” зэрэг томоохон үндэсний болон уламжлалт бөхийн тэмцээнүүдэд ялж байсан чадварлаг тамирчин юм.
image 74

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй