Apple Music-ийн Топ 100: Монгол Хэрэглэгчдийн Хамгийн Их Сонссон Дуунууд

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
B Tamir

Apple Music хөгжмийн платформ нь өдөр бүр дэлхийн улс орнуудын хэрэглэгчдийн хамгийн их сонсож буй 100 дууг шинэчлэн танилцуулдаг уламжлалтай. Сүүлийн өдрүүдэд Монголчуудын Apple Music-ээс түлхүү сонссон хамгийн эрэлттэй 10 дууны жагсаалтыг доор хүргэж байна. Таны энэ хугацаанд хит болгосон дуу энд багтсан болов уу?

Монголчуудын Сонсохыг Илүүд Үзсэн Топ Дуунууд

Эдгээр дуунууд нь сүүлийн үед сошиал медиа болон бусад платформууд дээр хүчтэй тренд болж буйг дараах байдлаар харж болно:

  • HWASA — Good Goodbye Энэхүү дуу нь уг жагсаалтыг тав дахь өдрөө дараалан тэргүүлж байна. Дууны клипэн дэх бүжиг болон улаан гуталтай бичлэгүүд нь өнгөрсөн долоо хоногоос эхлэн олон нийтийн сүлжээнд маш хүчтэй тренд болсон.
  • Even Tide — Гүүрэн дээр «Тэнгэр газрын хязгаарт» олон ангит уран сайхны киноны албан ёсны дуу (OST) юм. Та энэ уянгалаг бүтээлийг хэн нэгний Instagram Story эсвэл Reels бичлэгээс сонссон байх нь гарцаагүй.
  • mxrningstar — bodliin gunees «Бодлын гүнээс бороо болж орооч…» гэх уянгын үгтэй, зөөлөн аястай, сэтгэлд хүрсэн шүлэгтэй энэхүү дуу нь mxrningstar хамтлагийн олон хит дууны нэг билээ.
  • B Tamir — 3030 Энэ дуу нь жагсаалтын эрэлттэй бүтээлүүдийн нэг хэвээр байна.
  • Tjei Manas (feat. Lumièrre, Euphoric State & B Tamir) — Ce Soir Анхлан сонсоход франц хэл дээрх хаус жанрын дуу шиг санагдаж болох ч, Tamir B-ийн хэсэг орж ирэхэд ихэд гайхшрал төрүүлдэг. Бүжмээр хэмнэлтэй боловч бас тайван мэдрэмж төрүүлдэг «chill» дуу юм.
  • Taylor Swift — The Fate of Ophelia Поп хөгжмийн хатан хаан Тейлор Свифтийн өнгөрсөн аравдугаар сард гаргасан “The Life of a Showgirl’’ цомогт багтсан онцлох бүтээлүүдийн нэг. Энэ дуу TikTok платформыг бүхэлд нь шуугиулж байна.
  • HUNTR/X, EJAE, AUDREY NUNA, REI AMI & KPop Demon Hunters Cast — Golden Netflix-ийн хамгийн их үзэгчтэй хоёр дахь кино болсон «Kpop Demon Hunters» нэртэй анимейшн киног та үзэж амжсан уу? Энэ дуу нь тус бүтээлийн хөгжим юм.
  • B Tamir — Trapology Реппер Tamir B-ийн 2022 онд гаргасан сингл дуу нь одоог хүртэл эрэлттэй хэвээр байна.
  • The Royal Heartaches — 6X6 Энэ дууг сонсоод сэтгэл нь хөдлөөгүй Монгол хүн бараг үлдээгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Үнэхээр олон хүний сэтгэлд хүрсэн бүтээл.
  • Ginjin ft Egshiglen — 200 Huvi «Гоёлын даашинз» киноны дуу байсан, бидний сэтгэлд хоногшсон «100 хувь» дууг реппер Гинжин өөрийн шинэ цомогтоо ремикс хийж оруулжээ. Сонирхуулахад, энэ дууны клипэнд «Гоёлын даашинз» киноны Золоогийн дүрийг бүтээсэн жүжигчин Н.Оргил оролцон тоглосон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй