Ма Дон Сок, Лиса нар Netflix-ийн «Extraction: Taigo» тулаант кинонд тоглоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ма Дон Сок, Лиса хоёр Netflix-ийн кинонд тоглоно

Netflix стриминг платформ өнөөдөр «Extraction: Taigo» хэмээх тулаан, адал явдалт киноныхоо бэлтгэл ажлыг дуусгаснаа зарлаж, гол дүрийн жүжигчдийг албан ёсоор танилцууллаа. Уг киног И Сан Ён найруулна.

Энэхүү шинэ төсөлд дэлхийд алдартай жүжигчид болон шинээр гарч ирж буй одод нэгдэж байна:

  • Ма Дон Сок: Хөлсний алуурчин болох Тайгогийн дүрд тоглоно. Тэрээр найзыг нь хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй тулалдах юм.
  • Лиса: Тайгогийн хулгайлагдсан найзын дүрийг бүтээхээр болжээ. Дуучин Лиса өмнө нь «The White Lotus» киногоор жүжигчний гараагаа амжилттай эхлүүлсэн билээ.
  • И Жин Үк: Мафийн боссын дүрд тоглоно. Жүжигчин И Жин Үк «Squid Game» зэрэг олон ангит киногоор алдартай болсон юм.

Ма Дон Сок нь Холливудад хүртэл танигдсан дэлхийн хэмжээний жүжигчин бол, Лиса (The Blackpink хамтлагийн гишүүн) болон И Жин Үк нар нь Netflix-ийн том төслүүдээр олон улсад нэр хүндээ өсгөж буй уран бүтээлчид юм.

Киноны Баг

Найруулагч: Киног «The Outlaws» цуврал киног найруулсан туршлагатай И Сан Ён удирдана. Продюсер: «Extraction: Taigo» киног Ма Дон Сокийн хувийн «Big Punch Pictures» студи хийж гүйцэтгэх гэнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй