Маргаашаас хүйтний эрч эрс чангарна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Есдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Монгол-Алтайд нойтон цас орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Үүний улмаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, жиндүү, ширүүн өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна.

2025 оны 12-р сарын 10–14-ний цаг агаарын урьдчилсан төлөв

  • 10-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын өмнөд хэсгээр
  • 11-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр
  • 12-нд баруун, төвийн аймгуудын өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар
  • 13-нд говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

  • 10-нд Алтайн уулархаг нутгаар
  • 11-нд Алтайн уулархаг хэсэг, Арц-Богдын өвөр хоолойгоор
  • 12-нд говийн бүс нутгаар секундэд 13–15 м хүртэл ширүүсч, зам даваа хаагдах, шөнөдөө мал хүйтэнд даарах эрсдэл нэмэгдэнэ.

Хүйтний эрч чангарна

10-ноос эхлэн нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч мэдрэгдэхүйц чангарна. Дархадын хотгор, Завхан, Заг–Байдрагийн эх, Идэр, Тэсийн хөндийд:

  • Шөнөдөө: –34…–39°
  • Өдөртөө: –23…–28°

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэнгийн хөндийд:

  • Шөнөдөө: –28…–33°
  • Өдөртөө: –16…–21°

Хангайн нурууны өвөр бэл, говийн баруун өмнөд хэсэгт:

  • Шөнөдөө: –15…–20°
  • Өдөртөө: –5…–10°

Бусад нутгаар:

  • Шөнөдөө: –21…–26°
  • Өдөртөө: –11…–16° хүйтэн байна.

Иймээс малчид отор нүүдэл, тээвэрчид алсын замдаа гарахдаа цаг агаарын мэдээг сайтар харгалзан үзэж, тоног хэрэгслээ бэлтгэх, сэргийлэх арга хэмжээгээ авах шаардлагатай байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй