Нийслэлийн 14 Байршилд Өнөөдөр Сүлд Модны Гэрлийг Зэрэг Асаана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Өнөөдөр нийслэлийн 14 байршилд сүлд модны гэрлийг зэрэг асаана

Шинэ жилийн баярыг угтаж, нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрэлтүүлгийг өнөөдөр 19:00 цагт нэгэн зэрэг асаах арга хэмжээ зохион байгуулагдана.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын (НЗДТГ) Хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр, сүлд мод асаах төвлөрсөн 14 байршлыг доор дурдав.

Төв талбай болон Дүүргүүд дэх байршлууд:

  • Д.Сүхбаатарын талбай
  • Баянгол дүүрэг (БГД): 15-р хороо, Байгаль эх цогцолбор
  • Баянзүрх дүүрэг (БЗД): 4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун тал дахь Хөлбөмбөгийн талбай; Жуковын талбай
  • Багануур дүүрэг: Нацагдоржийн талбай (төв талбай); 4-р хорооны төв талбай
  • Багахангай дүүрэг: Төв талбай
  • Налайх дүүрэг: Соёлын ордны урд талбай
  • Сүхбаатар дүүрэг (СБД): Цэрэндоржийн гудамж
  • Сонгинохайрхан дүүрэг (СХД): Улсын хүүхэд залуучуудын театрын гадна тал; Саппоро төвийн урд талбай
  • Хан-Уул дүүрэг (ХУД): Ажилчны алдар талбай; Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн
  • Чингэлтэй дүүрэг (ЧД): Тусгаар тогтнолын талбай

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй