Queen хамтлаг өмнө нь олны хүртээл болоогүй Зул сарын дууг гаргахаар боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Queen

Домогт Queen хамтлаг өмнө нь хэзээ ч албан ёсоор хэвлэгдэж байгаагүй Зул сарын баярын сэдэвтэй “Not for Sale (Polar Bear)” хэмээх дуугаа удахгүй танилцуулах гэж байна. Medee.news-ийн мэдээлснээр, энэ тухай тус хамтлагийн гитарчин Брайан Мэй өөрийн “Planet Rock” радио шоуны үеэр мэдэгджээ.

Дууны түүхээс:

Анхны хувилбар: Уг дуу анх 1960-аад оны сүүлчээр Queen хамтлаг байгуулагдахаас өмнө, гоцлол дуучин Тим Стаффелл болон Брайан Мэй, Рожер Тейлор нарын бүрэлдэхүүнтэй “Smile” хамтлаг байх үед зохиогджээ.

Фредди Меркьюригийн хувилбар: Хожим нь 1974 онд “Queen II” цомгийн бичлэгийн үеэр Фредди Меркьюри уг дууг дахин дуулж бичүүлж байсан аж.

Брайан Мэй “Та бүхэн энэ дууны ‘Smile’ хамтлагийн дуулсан ‘pirate’ хувилбарыг сонсож байсан байж магадгүй, тэр нь нэлээд дээр үеэс тархсан байдаг” хэмээн онцолсон байна.

Одоогийн байдлаар уг дууг орчин үеийн технологиор засаж, гүйцээн боловсруулж байгаа бөгөөд 2026 онд гарах “Queen II” цомгийн шинэчилсэн хувилбарт багтан гарах аж. Албан ёсоор худалдаанд гарах өдөр нь хараахан тодорхой болоогүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй