К-попын амьд домог BTS хамтлаг дэлхий даяарх сая сая шүтэн бишрэгчдээ (ARMY) баярлуулсан түүхэн мэдэгдлийг 2026 оны босгон дээр хийлээ. “BigHit Music”-ээс мэдээлснээр хамтлаг 2026 оны гуравдугаар сарын 20-нд шинэ цомгоо гаргаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирэхээр болжээ.
Энэ нь 2022 оны зургадугаар сард гаргасан “Proof” цомгоос хойш бараг дөрвөн жилийн дараа тохиож буй хамтлагийн нэгдсэн эргэн ирэлт юм.
Гишүүдийн чин сэтгэлийн захидал
Шинэ оны эхний өдөр хамтлагийн долоон гишүүн бүгд шүтэн бишрэгчиддээ зориулан гараар бичсэн захидал илгээжээ. Захидал бүрт “2026.03.20” гэсэн огноо багтсан нь ARMY-нуудын дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.
- RM (Ахлагч): “Энэ эргэн ирэлтийг юу юунаас ч илүү хүлээж байлаа.”
- Jin: “Хоёр жил ганцаарчилсан уран бүтээл хийлээ. Одоо хамтлагийнхаа нэг хэсэг болж та бүхэнтэйгээ мэндчилье.”
- Jimin & j-hope: “2026 оныг та бүхэнтэйгээ арай гэж дахин уулзах болсон он гэж харж байна.”
- Jungkook: “Миний зүрх сэтгэл хэзээд нэг янзаараа. Урьдынх шигээ хамаг сайнаараа хичээх болно.”
- V: “2026 онд илүү олон дурсамжийг хамтдаа бүтээцгээе.”
- Suga: “Хамтдаа бас нэгэн аз жаргалтай жилийг өнгөрөөе.”
Дэлхийг тойрсон аялан тоглолт хүлээж байна
Хамтлагийн бүх гишүүд цэргийн албаа нэр төртэй хааж дууссан (хамгийн сүүлд Шюга 2025 оны 6-р сарын 21-нд халагдсан) тул тэд 2026 оныг бүрэн дүүрэн уран бүтээлдээ зориулахаар шийджээ.
Мэдэгдэл: Гуравдугаар сард шинэ цомог гарсны дараа BTS дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тоглолтын хуваарь болон хотуудын мэдээлэл ойрын долоо хоногт тодорхой болно.