“Шөнийн галт тэрэг” гурван жилийн завсрын дараа “Хайлсан шоколад”-аа хүргэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Шөнийн галт тэрэг” гурван жилийн завсрын дараа “Хайлсан шоколад”-аа хүргэнэ

Валентины өдөр M Bank Arena-д бие даасан тоглолт хийнэ

Монголын анхны алтернатив рок, инди урсгалын төлөөлөл болсон “Шөнийн галт тэрэг” хамтлаг “Хайлсан шоколад” нэртэй бие даасан тоглолтоо үзэгчдэд толилуулахаар болжээ. Энэ нь тус хамтлаг хамгийн сүүлд бүрэн хэмжээний тоглолтоо хийснээс хойш гурван жилийн дараа зохион байгуулагдаж буй тоглолт гэдгээрээ онцлог байна.

Энэ хугацаанд хамтлаг 10 дуутай хоёр дахь цомгоо гаргаж, шинэ уран бүтээлүүдээ сонсогчдод хүргэсээр ирсэн гэж мэдээллээ. “Хайлсан шоколад” бие даасан тоглолтыг гэгээн Валентины өдрөөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 14-нд “M Bank Arena”-д хийхээр товлосон байна.

Тасалбар shoppy.mn-ээр худалдаалагдана

Тоглолтын тасалбарыг shoppy.mn сайтаар дамжуулан авах боломжтой гэж мэдээлжээ.

25 жилийн ойтой давхцаж буй онцгой тоглолт

Ташрамд дурдахад, 2026 онд “Шөнийн галт тэрэг” хамтлагийн 25 жилийн ой тохиож байна. Тус хамтлаг 2004 онд “Цэнхэр шувуу” цомгоо гаргаж, мөн онд “Acoustic evening” тоглолтоо толилуулсан түүхтэй. Үүний дараа 2006 онд “Их завсарлага UB Palace”, 2010 онд “Их завсарлага C1” тоглолтуудаа сонсогчдод хүргэсэн байна.

Мөн 2022 онд “Шөнийн галт тэрэг” пянзаа гаргаж, бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо хийсэн төдийгүй шинэ цомгоо мөн танилцуулж байсан гэж дурджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй