Table of Contents
Netflix дээр Азийн орнууд дахин өрсөлдөнө
Netflix-ийн “Physical Asia” үзэгчдийн анхаарлыг татсаны дараа Азийн орнуудын өрсөлдөөн үргэлжилж, энэ удаа хөгжмийн чиглэлийн олон улсын нэвтрүүлэг дэлгэцнээ гарах гэж байна. БНСУ-ын CBS телевизийн бүтээл “Veiled Cup” шоу нэгдүгээр сарын 11-ний ням гарагаас Netflix-ээр цацагдахаар болж, Азийн 9 улсын 27 оролцогч нэг тайзан дээр өрсөлдөнө.
Төслийг Чой Даньел олон улсын хэмжээнд ахална
Өмнөд Солонгосын жүжигчин, продюсер, радиогийн хөтлөгч Чой Даньел өнгөрсөн онд олон улсын дуучдыг нэгтгэсэн нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байгаагаа зарлаж байсан. Түүний нэртэй холбогдсон энэ төсөл одоо Netflix дээр олон улсын үзэгчдэд хүрэх нь тодорхой болж байна.
“Blind Musician”-аас “Veiled Cup”, түүнээс “Global Veiled Musician” хүртэл
Шоуны эхний хувилбар 2018 онд “Blind Musician” нэрээр үзэгчдэд хүрч байсан бол 2023 онд “Veiled Cup” болгон нэрээ өөрчилжээ. Харин өнгөрсөн оноос форматаа улам тэлж, “Global Veiled Musician” нэрийн дор Азийн улс орнуудад шалгаруулалт зохион байгуулсан байна.
13 орны шалгаруулалтаас 9 улс эцсийн шатанд үлджээ
“Global Veiled Musician” төслийн хүрээнд Азийн 13 оронд шалгаруулалт явуулсны дараа 9 улс эцсийн шатанд тунаж үлдсэн гэж мэдээллээ. Эцсийн өрсөлдөөнд зохион байгуулагч БНСУ-тай хамт Япон, БНХАУ, Тайланд, Вьетнам, Филиппин, Монгол, Лаос, Индонез улсын төлөөлөл оролцоно. Улс бүрээс шилдэг гурван оролцогч шалгарсан бөгөөд ингэснээр нийт 27 оролцогч Netflix дээрх олон улсын шатанд хүч үзэхээр болжээ.