Виктория, Дэвид Бекхэм нарын хүү эцэг эхээ блоклон, зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулан харилцаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бруклин

Бекхэмийн гэр бүлийн зөрчил хурцадмал шатанд шилжлээ. Бекхэмийн ууган хүү Бруклин бараг нэг жилийн турш эцэг эх, ах дүү нартайгаа харилцаагүй байгаа бөгөөд саяхан зул сарын баярын үеэр тэднийг Инстаграм хуудсандаа блоклон, өөрийг нь тайван орхихыг шаарджээ.

Гэр бүлийн харилцаа ийнхүү муудсан гол шалтгаанууд:

  • Хууль ёсны мэдэгдэл: Бруклин эцэг эхдээ албан ёсны захидал илгээж, цаашид зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулан харилцах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
  • Никола Пельтцийн нөлөө: Гэр бүлийн зөрчилд Бруклины эхнэр, Америкийн жүжигчин Никола Пельтцийг буруутгасан хэд хэдэн нийтлэл гарсны дараа Бруклин ийм шийдвэр гаргажээ. Николаг нөхөртөө манипуляци хийж, эцэг эхтэй нь харилцуулахгүй байна гэж инсайдерууд үзэж байна.
  • Түүхэн зөрчил: Энэхүү маргаан Бруклины хуримын үеэс эхтэй бөгөөд Никола Виктория Бекхэмийн брэндийн даашинзыг өмсөөгүйгээс (Valentino өмссөн) үүдэн хадам эх, бэр хоёрын хооронд анх зөрчил үүссэн гэдэг. Мөн хуримын үеэр Виктория Бруклинтай анхны бүжгийг хийсэн нь Николаг гомдоосон гэх яриа байдаг.
  • Тусгаарлалт: 2025 оны хавраас эхлэн Бруклин гэр бүлийн зурагт харагдахаа больж, аавынхаа ой болон рыцарь цол хүртэх ёслолд баяр хүргээгүй байна. Түүнчлэн тэрээр Николатай дахин хурим хийхдээ гэр бүлийнхнээ уриагүй ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй