Меган Маркл номын хавчуурганаасаа болж шүүмжлэлд өртлөө: “Итгэхэд ч бэрх юм”

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Меган Маркл

Сассексийн гүнгийн авхай Меган Марклыг өөрийн брэндийн нэрээр гаргасан номын хавчуурганаас нь болж олон нийт хүчтэй шүүмжилж байгааг Medee.news сайт Daily Mail-аас иш татан мэдээллээ.

Меган Марклын эзэмшдэг “As Ever” брэнд номын хавчуурга худалдаалж эхэлсэн бөгөөд уг бүтээгдэхүүн нь дараах онцлогтой:

  • Хийц ба үнэ: Зөөлөн хар арьсаар гар аргаар хийгдсэн, гүнгийн авхайн өөрийнх нь гараар бичсэн “Fell Asleep here” (Энд унтаад өглөө) гэх алтлаг бичвэрээр чимэглэгдсэн уг хавчуурга 18 ам.долларын үнэтэй.

Принц Харригийн эхнэр энэхүү бүтээгдэхүүнээ Британийн “Sbri” хэмээх эмэгтэй эзэнтэй, гар урлалын жижиг цехтэй хамтран бүтээсэн гэдгээ онцолсон байна. Гэвч интернет хэрэглэгчид түүний энэхүү шинэ бүтээлийг сайшаасангүй.

Олон нийтийн хариу үйлдэл

Шүүмжлэгчид уг хавчуургыг “хэтэрхий үнэтэй”, “үзэмжгүй” бөгөөд “шинэлэг санаагүй” хэмээн үзэж байна.

“Энэ үзэмжгүй зүйлд хэн нэгэн 18 доллар төлнө гэдэгт итгэхэд бэрх юм. Түүнд ямар ч өвөрмөц санаа алга, зүгээр л бусдыг дуурайж байна. Ийм бичигтэй хавчуурга худалдаанд зөндөө байдаг” хэмээн Daily Mail-ын уншигчид бичжээ.

Олон нийтийн зүгээс “Үүнийг хэн, яах гэж худалдаж авах вэ?” гэх асуултуудыг тавьж, гүнгийн авхайн брэндийн стратегийг шүүмжилсээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй