Prime Video студи видео тоглоомын алдарт дүр Лара Крофтын дүрийг бүтээж буй жүжигчин Софи Тернерийн анхны зургийг олон нийтэд үзүүллээ. Энэхүү зургийг Variety сэтгүүл нийтэлсэн байна.
“Хаан ширээний тоглоом” цувралын од Софи Тернер одоо бүтээгдэх шатандаа яваа “Tomb Raider” цувралд гол дүрийг бүтээж байгаа юм. Уг төсөл нь видео тоглоомын сонгодог цувралаас сэдэвлэсэн бөгөөд өмнөх Лара Крофтын тухай кинонуудтай ямар нэгэн холбоогүй байх аж.
Дүрийн түүх болон өмнөх хувилбарууд:
- Өмнө нь энэхүү дүрийг Анжелина Жоли болон Алисия Викандер нар дэлгэцнээ амилуулж байсан билээ.
- Видео тоглоомын олон шүтэн бишрэгчид Жолигийн хувилбарыг Крофтын дүрийн хамгийн төгс илэрхийлэл гэж үздэг.
- 2025 оны 9-р сард Санса Старкийн дүрээрээ танигдсан Британийн жүжигчин Софи Тернер уг цувралын гол дүрд тоглох нь албан ёсоор баталгаажсан юм.
