Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан автомашин мөсний “хар хил” хэсэгт орсны улмаас хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ослын үед нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живж, бусад таван зорчигч амьд гарсан байна.
Хөвсгөл аймгийн Ханх сумаас Ренчинлхүмбэ сумын чиглэлд явж байсан иргэн Ө.Б-ийн эзэмшлийн УАЗ “Пургон” загварын автомашин мөсөн дээр зорчих явцдаа хар хил рүү оржээ. Дуудлагыг 2026 оны 02 дугаар сарын 18-ны 20:16 цагт хүлээн авч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Анхааруулга:
- Мөсний зузаан, даацад хэт итгэхгүй байх
- Баталгаагүй мөсөн дээгүүр автомашинаар зорчихгүй байх
- Анхааруулга, хориглолтын тэмдэг, зааврыг чанд мөрдөх