Монголын The Huns баг Азийн хаалттай урьдчилсан шатанд (Asia Closed Qualifier) тэргүүлж, Румыны нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээнд оролцох эрхээ баталгаажууллаа. Урьдчилсан шатанд тэд Legion болон THUNDER dOWNUNDER багуудыг дараалан буулган авч, хүснэгтийн оноогоор илүүрхэн эрхээ албан ёсоор авсан байна.
Ази тивийг төлөөлөх хоёр дахь баг тодров
The Huns энэ амжилтаараа The MongolZ-ийн хамт Ази тивийг төлөөлөн 1,250,000 ам.долларын шагналын сантай PGL Bucharest 2026-д оролцохоор болов. Бүрэлдэхүүнээ шинэчилсэн багийн хувьд шийдвэрлэх тоглолт хүлээлгүйгээр эрхээ эрт авсан нь онцлох үр дүн боллоо.
Эрхийн өрсөлдөөнд Legion THUNDER dOWNUNDER-ийг хожсон үр дүн нь The Huns хүснэгтийн тэргүүн байр сууриа баталгаажуулах нөхцөл болжээ. Ингэснээр шалгаруулалтын эцсийн дүр зураг The Huns-д ашигтайгаар эргэж, тэд нэмэлт тооцоо шаардалгүйгээр дараагийн шат руу шууд гарсан байна.
Тоглогчдын нийт үзүүлэлт (The Huns)
- sk0R — K 50 / D 25 / A 10 / +/- +25 / ADR 226
- xerolte — K 38 / D 24 / A 14 / +/- +14 / ADR 192
- nin9 — K 29 / D 19 / A 9 / +/- +10 / ADR 142
- controlez — K 26 / D 32 / A 7 / +/- -6 / ADR 129
- Bart4k — K 18 / D 23 / A 7 / +/- -5 / ADR 105
- Нийт — K 161 / D 123 / A 47 / +/- +38 / ADR 794
Бухарестын тайз руу
PGL Bucharest 2026 тэмцээн 4-р сарын 3-наас 11-ний хооронд Румынд болж, Astralis, PARIVISION, FaZe, FUT зэрэг багууд оролцоно. The Huns-ийн хувьд энэ шалгаруулалт нь дэлхийн хэмжээний өрсөлдөөнд өөрсдийгөө нотлох дараагийн том боломж болж байна.
Мөн багийн бүтцийн өөрчлөлтийн дараах сэргэлтийн хурд анхаарал татаж байна. Баг cobrazera (У.Анарбилэг)-г The MongolZ багт 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр шилжүүлсний дараа, controlez (Ө.Баасанжаргал)-тай хамт шинэ бүрэлдэхүүн хэр хурдан тогтворжих вэ гэсэн хүлээлт үүссэн ч шалгаруулалтын дүн нь богино хугацаанд үр дүн гаргаж чадсаныг харууллаа.