Нийгмийн сүлжээний од болоод байсан өнчин макака сармагчин Панч Японы амьтны хүрээлэн дэх ижил төрлийн сармагчингууд дундаасаа найз нөхөдтэй болж чаджээ.
Medee.news сайтын мэдээлснээр, энэ тухай Daily Mail сонин бичсэн байна. Панч Токио хотын ойролцоох Ичикава хотын амьтны хүрээлэнд амьдардаг. 2026 оны хоёрдугаар сард тэрээр урт хөлтэй орангутан сармагчны чихмэл тоглоомыг хаа ч явсан биедээ авч явж, өөртөө наан тэвэрч буй бичлэг нь нийтлэгдсэнээр олны танил болсон юм. Цахим хэрэглэгчид Панчийг бусад сармагчингууд сүрэгтээ хүлээж аваагүйгээс үүдэлтэй стрессээ ийнхүү тоглоомын тусламжтайгаар даван туулж байна гэж таамаглаж байв.
Гэвч сүүлийн үеийн мэдээллээр Панч бусадтайгаа харилцаж сурах тал дээр томоохон ахиц гаргаж байгааг харууллаа. Тэрээр өөр нэг макака сармагчинг тэвэрч, сүргийнхээ бусад гишүүдтэй тоглож эхэлсэн байна.

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд Панчийг сүрэгтээ дасан зохицож, нийгэмших гэсэн хичээл зүтгэлийг нь дэмжихийг олон нийтэд уриаллаа. Тэд Панчийг маш тэвчээртэй байгааг онцолж, амьдралын шинэ хэв маягт бага багаар дасан зохицож байгааг тэмдэглэжээ.