Криштиану Роналду дайнаас дайжиж, Испанид эргэн ирлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Криштиану Роналду

Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдал, эмх замбараагүй байдал тус бүс нутгийг түгшүүрт автуулаад байна. АНУ болон Израил Иранд цохилт өгсний хариуд Ираны талаас Америкийн цэргийн баазууд байрладаг Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Оман, Бахрейн зэрэг Булангийн орнууд руу довтолж эхэллээ.

Уг мөргөлдөөний улмаас Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC) тус бүс нутагт албан ёсны тэмцээн, уралдаан зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байна. Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот дахь АНУ-ын Элчин сайдын яам Ираны дроны халдлагад өртсөний дараа алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс тус улсыг яаралтай орхихоор шийджээ. Түүний хувийн хөлөг Даваа гарагийн өглөө Саудын Арабаас хөөрч, Египет болон Газар дундын тэнгисийн агаарын замаар нисэн Испанийн Мадрид хотод газардсан байна.

Роналду энэхүү аялалдаа 50-60 сая ам.долларын үнэтэй, өөрийн нэрийн “CR7” лого бүхий хар өнгийн “Bombardier Global Express XRS” хөлгөө ашиглажээ. Уг тансаг зэрэглэлийн онгоц нь 14–19 зорчигчийн суудалтай бөгөөд дотроо тусгай унтлагын хэсэг, гал тогоо, өндөр хурдны интернэт зэрэг тав тухтай бүхнээр тоноглогдсон байдаг аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй