Apple компани MacBook Neo загвараа танилцууллаа — Тус компанийн хамгийн хямд зөөврийн компьютер

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
MacBook Neo

Apple компани хамгийн боломжийн үнэтэй шинэ зөөврийн компьютер болох MacBook Neo-г албан ёсоор зарлаж, Apple Store-оор дамжуулан урьдчилсан захиалгаа авч эхэллээ. Эхний нийлүүлэлтүүд 3-р сарын 11-ний Лхагва гарагт хийгдэх бөгөөд үнэ нь 599 ам.доллароос эхэлж байна.

Энэ талаар 9to5Mac хэвлэл мэдээллээ.

MacBook Neo-ийн техникийн үзүүлэлтүүд

MacBook Neo нь Mac цувралын шинэ гишүүн болж байгаа бөгөөд одоо Apple Store-оор урьдчилсан захиалга өгөх боломжтой. Дэлгүүрийн мэдээлэлд дурдсанаар хамгийн эхний хүргэлтүүд 3-р сарын 11-ний Лхагва гарагт хийгдэхээр харагдаж байна.

  • Үндсэн хувилбар (599 ам.доллар): 256 ГБ санах ойтой, Touch ID-гүй.
  • Сайжруулсан хувилбар (699 ам.доллар): 512 ГБ санах ойтой бөгөөд Touch ID функц нэмэгдсэн.

Шинэ загвар нь дараах дөрвөн өнгөний сонголттой:

  • Саарал (Grey);
  • Индиго буюу гүн цэнхэр (Indigo);
  • Ягаан (Blush);
  • Цитрус буюу шар (Citrus).

Apple-ийн Техник хангамжийн инженерчлэл хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Жон Тернус шинэ загварын нээлтийн үеэр хэлэхдээ, MacBook Neo нь “Mac-ийн шидийг” (Mac magic) “цолмон” (breakthrough) үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой гээд уг компьютер нь хөнгөн цагаан их бие, Liquid Retina дэлгэц, A18 Pro чипний хүчин чадал, өдрийн турш ажиллах батерей, мөн чанартай камер, микрофон, чанга яригч, Magic Keyboard болон Multi-Touch трекпадтай болохыг онцоллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй