Илон Маск дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Илон Маск

Технологийн салбарын нэрт бизнесмен Илон Маск хоёр дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн баян хүний сэнтийд заларлаа. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, түүний хөрөнгийн хэмжээ 839 тэрбум ам.долларт хүрчээ.

“Tesla”, “SpaceX” болон “X” (хуучнаар Twitter) платформын эзэн Илон Маск өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн “SpaceX” компанийг хиймэл оюун ухааны “xAI” стартаптайгаа нэгтгэснээр хөрөнгө нь 800 тэрбум ам.долларын босгыг давсан дэлхийн анхны хүн болсон юм. Тэрээр хоёрдугаар байрт бичигдсэн “Google”-ийн үүсгэн байгуулагч Ларри Пейж (257 тэрбум ам.доллар)-ээс 500 гаруй тэрбум ам.доллароор тасарч, хол илүү тэргүүлж байна.

Дэлхийн хамгийн баян таван эрхэм:

  • Илон Маск (Tesla, SpaceX) – 839 тэрбум ам.доллар
  • Ларри Пейж (Google) – 257 тэрбум ам.доллар
  • Сергей Брин (Google) – 237 тэрбум ам.доллар
  • Жефф Безос (Amazon) – 224 тэрбум ам.доллар
  • Марк Цукерберг (Meta) – 222 тэрбум ам.доллар

Өнгөрсөн онд дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө асар хурдтайгаар өссөн бөгөөд энэ жилийн жагсаалтад нийт 3,428 тэрбумтан багтсан нь 1987 оноос хойш тогтоогдсон хамгийн дээд амжилт юм. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нийт хөрөнгө өнгөрсөн жилийн 16.1 их наяд ам.доллароос өсөж, 20.1 их наяд ам.долларт хүрчээ. Мөн 100 тэрбумаас дээш хөрөнгөтэй хүний тоо 20-д хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болоод байна.

Энэ жил “Forbes”-ийн жагсаалтад 390 шинэ тэрбумтан нэмэгдсэний дотор Илон Маскын дүү Кимбал Маск, реппер Dr. Dre (Андре Янг), дуучин Бейонсе болон нэрт теннисчин Рожер Федерер нар багтжээ. Харин 89 хүн жагсаалтаас хасагдсаны дотор NASA-гийн удирдагч Жаред Айзекман байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй