Иран улс гал зогсоох хэлэлцээнд зуучлагчаар оролцоход бэлэн байгаа орнуудын бүх саналыг няцааж, дипломат харилцааг сэргээхийн тулд АНУ-аас тодорхой баталгаа шаардаж байна. “Al Mayadeen” телевиз энэ талаар мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Тегеран дараах шаардлагуудыг Вашингтонд тавьж байна. Үүнд:
- Ирээдүйд Исламын Бүгд Найрамдах Улс руу халдахгүй байх баталгаа гаргах.
- Хохирлын нөхөн төлбөр (репараци) төлөх.
- Иран улс өөрийн цөмийн эрчим хүчний байгууламжууддаа цөмийн түлшний бүрэн циклийг хэрэгжүүлэх эрхтэй гэдгийг зөвшөөрөх.
Иран улс эдгээр нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд л АНУ-тай яриа хэлэлцээний ширээний ард дахин суух боломжтой гэж үзэж байгаа аж. Одоогоор Вашингтоны зүгээс эдгээр шаардлагуудтай холбоотой албан ёсны хариу тайлбар өгөөгүй байна.