Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос Австри улсад зохион байгуулагдсан “Линц-2026” Гран-при тэмцээний дараах дэлхийн шинэчилсэн чансааг албан ёсоор танилцууллаа. Энэхүү эрэмбэ нь тамирчдын чансааны оноонд томоохон өөрчлөлт оруулсан бөгөөд жин тус бүрийн тэргүүлэгчид болон Монголын шигшээ багийн жүдочдын байр суурь хэрхэн өөрчлөгдсөнийг доорх байдлаар нэгтгэн харуулж байна.
Дэлхийн чансааны тэргүүн эгнээнд Японы тамирчид олон жинд манлайллаа хадгалж байгаа бол манай улсын тамирчдаас Б.Гончигсүрэн хүнд жинд (+100 кг) дэлхийн шилдэг найман бөхийн нэгээр нэрлэгдэж, 6-р байрт бичигдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болов. Мөн 60 кг, 73 кг-ын жинд манай бөхчүүд топ 15-д багтан, байр сууриа бататгасаар байна.
Жин тус бүрийн дэлхийн шилдэг 8 болон Монгол жүдочдын чансаа:
- 60 кг: 1. Мичел Аугусто (4401), 2. Балабай Агаев (4365), 3. Аюб Блиев (4170), 4. Накамүра Тайки (4050), 5. Ромен Валадье-Пикар (3723), 6. Нагаяма Рюүжи (3670), 7. Лука Мхеидзе (3520), 8. Ян Юнвэй (3371). Монгол жүдочид: 15. Э.Ариунболд (2359), 32. К.Ёолк (1350), 37. Б.Сүхбат (1153), 54. Т.Түмэнжаргал (687), 80. Б.Цогт-Очир (445), 138. Н.Мэндсайхан (172), 148. Э.Сумьяабазар (160), 232. М.Тэргэлсар (61), 237. Ө.Жанцандорж (56), 255. Н.Мягмарнаран (50), 307. Б.Жавхлантөгс (28), 342. Ч.Тэмүүлэн (20), 414. Б.Энэбиш (10), 481. Б.Бат-Энэрэл (2), 481. Б.Нямдорж (2).
- 66 кг: 1. Такэока Такэши (4880), 2. Хифүми Абэ (4600), 3. Эмомали Нурали (4476), 4. Обид Жебов (4276), 5. Руслан Пашаев (3845), 6. Валид Хяр (3186), 7. Мурад Чопанов (2940), 8. Лима Роналд (2848). Монгол жүдочид: 19. Б.Эрхэмбаяр (1898), 20. Ё.Басхүү (1846), 68. Ө.Жанцандорж (675), 129. Г.Хэрлэн (245), 218. Л.Сумъяа (85), 276. Т.Довчин (50), 424. Ө.Бямбасүрэн (15), 456. Т.Төрболд (10), 460. Б.Нямринчин (10), 514. А.Азбаатар (5), 536. Б.Мөнгөнхуяг (3).
- 73 кг: 1. Махмадбек Махмадбеков (4369), 2. Жоан-Бенжамен Габа (4348), 3. Даниел Карнин (4121), 4. Нильс Штумп (3750), 5. Ишихара Тацүки (3510), 6. Шахрам Ахадов (3473), 7. Хидаят Гейдаров (3336), 8. Мухиддин Асадуллоев (3270). Монгол жүдочид: 15. О.Уранбаяр (2369), 16. Л.Анхзаяа (2198), 21. Б.Эрдэнэбаяр (1696), 149. Ж.Энхтөр (232), 236. Ц.Цогтбаатар (96), 426. Л.Энхдөл (16), 428. Г.Хэрлэн (16), 530. Д.Будсүрэн (6), 549. Ж.Гансүрэн (5), 588. Б.Далайцэрэн (2).
- 81 кг: 1. Тимур Арбузов (5355), 2. Lee Joon-hwan (4205), 3. Тато Григалашвили (4080), 4. Юүхэй Оино (4065), 5. François Gauthier-Drapeau (3787), 6. Зелим Цкаев (3365), 7. Сомон Махмадбеков (3347), 8. Ведат Албайрак (2682). Монгол жүдочид: 55. О.Шинэбаяр (783), 104. Г.Болор-Очир (361), 178. Н.Мөнхбаяр (160), 356. Г.Батсугар (20), 424. Н.Жангарай (13), 511. Э.Буянцагаан (5).

- 90 кг: 1. Мүрао Санширо (5620), 2. Тажима Гоки (4680), 3. Лаша Бекаури (3945), 4. Рафаель Македо (3278), 5. Эльжан Гажиев (3246), 6. Мурад Фатиев (2976), 7. Фёдор Целиди (2776), 8. Marcelo Fronckowiak (2622). Монгол жүдочид: 116. Г.Алтанабагана (340), 120. Ц.Дагвадорж (320), 153. Б.Мөнхбаяр (176), 262. Ц.Ган-Эрдэнэ (40).
- 100 кг: 1. Арай Дота (5350), 2. Зелим Коцоев (5238), 3. Антон Савицкий (5063), 4. Гонсалес Леонардо (3965), 5. Матвей Каниковский (3850), 6. Жафар Костоев (3821), 7. Николоз Шеразадишвили (3716), 8. Арман Адамян (3684). Монгол жүдочид: 54. Б.Хүдэрчулуун (708), 67. Б.Гончигсүрэн (555), 147. А.Энхбаяр (156), 379. Г.Эрдэнэсүх (2).
- +100 кг: 1. Инал Тасоев (5150), 2. Ким Минжон (4275), 3. Темур Рахимов (4245), 4. Гурам Тушишвили (4193), 5. Ота Хёога (4040), 6. Б.Гончигсүрэн (3788), 7. Ушанги Кокаури (3751), 8. Юр Спейкерс (3269). Монгол жүдочид: 32. О.Цэцэнцэнгэл (1278), 146. Ө.Пэрэнлэйжамц (85), 258. Г.Хангарьд (14), 295. О.Гэрэлтбаяр (3), 306. Э.Энхтэмүүлэн (2).
Шинэчлэгдсэн чансаанаас харахад манай улсын хөнгөн болон хүнд жингийн тамирчид дэлхийн тавцанд өрсөлдөх чадвараа хадгалж байна. Ирэх тэмцээнүүдийн оноолтод энэхүү чансаа голлох үүрэг гүйцэтгэх бөгөөд олимпын оноо цуглуулах чухал үед тамирчдын байр суурь ийнхүү тодорхой болов.