Хятадын Хэнань мужийн Шанцю хотын Ван овогт гурван ихэр ах дүүс нэг өдөр зэрэг хуримаа хийж, цахим орчинд шуугиан тариад байна. Энэхүү сонирхолтой үйл явдлын талаар “South China Morning Post” сонин мэдээллээ.
Төрсөн цагаасаа хойш нэг ч удаа салж үзээгүй ах дүүс гуравдугаар сарын эхээр хамтарсан хуримын ёслолоо үйлдсэн байна. Нэг өдөр төрсөн хүүхдүүдээ нэг өдөр гэр бүл болгох санааг тэдний эцэг эх гаргасан бөгөөд хөвгүүд нь ч үүнийг дуртайяа зөвшөөрчээ.
Ихрүүдийн нэг нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид бүх зүйлийг хамтдаа хийж өссөн. Ижил хувцас өмсөж, нэг оронд унтаж, нэг сургуульд сурсан. Одоо бүр нэг компанид хамт ажиллаж байна” хэмээн онцолсон юм.
Тэдний гэргий нар Хятадын өөр өөр бүс нутгаас гаралтай бөгөөд хосууд хуримаа хийхээс өмнө 2-4 жил үерхсэн байна. Сүйт бүсгүйчүүд болон тэдний гэр бүлийнхэн нэг өдөр зэрэг хуримлах санааг бүрэн дэмжжээ. Гурван ихэр цаашид нэг дор амьдрах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.