Автобусны жолооч сонор сэрэмж гарган зорчигчийн алтан амийг аварчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Зорчигч тээвэр хоёр

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт нэгэн бахархмаар үйл явдал тохиолоо. “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын харьяа 2-078 дугаартай автобусны жолооч Г.Эрдэнэбаатар албан үүргээ гүйцэтгэж явах үедээ нэгэн зорчигчийн амийг авран хамгаалсан байна.

Хэрэг явдал 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны үүрийн цагаар болжээ. Тухайн үед чиглэлдээ явж байсан автобусны нэгэн зорчигчийн бие гэнэт муудаж, ухаан алдан унасан байна. Жолооч Г.Эрдэнэбаатар нөхцөл байдлыг цаг алдалгүй анзаарч, автобусаа зогсоон тухайн иргэнд анхан шатны тусламжийг шуурхай бөгөөд зөв үзүүлжээ.

Түүний үзүүлсэн энэхүү яаралтай тусламж нь тухайн зорчигчийн амийг хамгаалахад шийдвэрлэх алхам болсон бөгөөд улмаар өвчтөнийг эмнэлгийн байгууллагад амжилттай хүлээлгэн өгсөн байна. Хүнлэг сэтгэл гарган, сонор сэрэмжтэй ажилласан жолоочийн энэхүү үйлдэл нь олон нийтийн талархлыг хүлээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй