Хүнд жингийн дэлхийн аварга асан, Британийн Тайсон Фьюри болон WBO, WBA, IBF холбооны аварга Энтони Жошуа нар 2026 оны сүүлчээр рингнээ тулалдахаар тохиролцжээ. Энэ тухай The Ring сэтгүүлч Майк Коппингер өөрийн X хуудсаараа дамжуулан мэдээллээ.
“Тайсон Фьюри, Энтони Жошуа нар энэ оны дөрөвдүгээр улиралд тулалдахаа мэдэгдлээ. Ring Magazine болон Netflix-ийн мэдээлснээр, энэхүү үйл явдал Британийн боксын түүхэн дэх хамгийн том тулаан болох юм” хэмээн Коппингер видео мэдэгдэлдээ дурдсан байна.
Мөн Саудын Арабын Үзвэр үйлчилгээний ерөнхий газрын дарга Турки Аль аш-Шейх X хуудастаа: “Их Британи дахь найзууд минь, энэ тулаан болох нь тодорхой боллоо. Гэрээнд гарын үсэг зурсан” гэж бичжээ.
Тамирчдын үзүүлэлт
- Тайсон Фьюри (37 настай): Карьерынхаа турш 35 ялалт (24 нь нокаутаар), хоёр ялагдал, нэг тэнцээ авсан үзүүлэлттэй. Тэрээр 2025 онд зодог тайлж буйгаа зарласан ч 2026 оны дөрөвдүгээр сард рингнээ эргэн ирж, Оросын тамирчин Арсланбек Махмудовыг ялсан юм.
- Энтони Жошуа (36 настай): Нийт 29 ялалт, дөрвөн ялагдалтай яваа. Тэрээр ирэх 7 дугаар сарын 25-нд Албанийн Кристиан Пренгатай тулалдахаар төлөвлөж байна.
Энэхүү тулаан нь Британийн боксын ертөнцөд урьд өмнө байгаагүй нүсэр үйл явдал болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.