Нөлөөлөгч Ё.Мөнхдэмбэрэл гол дүрийг бүтээсэн “ХатуурЛ” уран сайхны кино албан ёсоор нээлтээ хийлээ. Насанд хүрэгчдэд зориулсан уг бүтээл нь хосын харилцаа, итгэлцэл болон олон нийтэд төдийлөн ил харагддаггүй харилцааны зарим хандлагыг хөндсөнөөрөө онцлогтой юм.
Киноны агуулга нь хосуудын хоорондын ойлголцол, холбоог сайжруулах асуудлыг уран сайхны хэлээр илэрхийлэхийг зорьжээ. Бүтээлчдийн зүгээс харилцаанд үүсдэг асуудлуудыг зөв гарцаар шийдвэрлэх боломжийг харуулахыг зорилго болгосон байна.
Ё.Мөнхдэмбэрэлийн хувьд энэ нь анх удаа кинонд дүр бүтээж буй ажил бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан эротик өнгө аястай бүтээлд тоглох нь өөрийнх нь хувьд зоримог шийдвэр байсан гэдгийг онцолжээ.
“ХатуурЛ” кинонд дараах уран бүтээлчид оролцсон байна.
- Ё.Мөнхдэмбэрэл
- Н.Сугармаа
- Г.Очирбат

нийт 20 гаруй уран бүтээлч хамтран ажилласан аж.
Нээлтийн үзвэрийг үзсэн анхны үзэгчид уг киног шинэлэг, зоригтой шийдэлтэй, өөр өнцөг харуулсан бүтээл хэмээн тодорхойлжээ. Харин кино багийн зүгээс “Хосууд асуудлаа зөв гарцаар шийдэж, аз жаргалтай амьдрахад нөлөөлөх түлхүүрийг олж чадна” гэж бүтээлээ товч дүгнэсэн байна.
“ХатуурЛ” уран сайхны киног бүх IPTV болон OTT видео сангуудаар үзэх боломжтой болжээ.

2 comments
Зав гарвал очиж үзэх юмсан гэж бодогдлоо
Кино нь ямар болсон бол?