Дуа Липа болон Каллум Тернер нарын хуримын тов гарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дуа Липа

Дуа Липа болон Каллум Тернер нарын хуримын ёслолын нарийн ширийн зүйлс тодорхой болжээ. Энэ талаар Daily Mail хэвлэл мэдээлсэн байна.

Хосууд Палермо хотод хоёр өдөр дамнан баярлахаар төлөвлөж байгаа бөгөөд зочид нь хувийн онгоцоор хүрэлцэн ирэх аж. Хуримын тов есдүгээр сарын эхээр буюу 5-наас 7-ны өдрүүдэд товлогджээ. Италийн хэвлэлүүд тэдний энэхүү ёслолыг Жефф Безос, Лорен Санчес нарын хуримтай зүйрлэн, хэдийнэ “Оны шилдэг хурим” хэмээн нэрлээд байна.

Үүнээс өмнө Дуа Липа сүйт залуу Каллум Тернерийн хамт Берлиний олон улсын кино наадамд зочилсон юм. Дуучин бүсгүй улаан хивсний ёслолд хар өнгийн торон загвартай макси даашинзыг очир эрдэнийн чамин зүүлттэй хослуулан ирсэн бол Каллум Тернер цагаан цамц, зангиа, хүрэн өнгийн хослолоор гоёсон байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй