Орон нутагт цээжний гэмтлийн мэс заслыг нэвтрүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Орон нутгийн эмч нар цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарал бэхлэх мэс засал хийж эхэллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо амжилттай нутагшуулж, тусламж үйлчилгээний хүрээг тэлж байна. Энэхүү шинэ аргачлал нь гэмтлийн тусламжийг орон нутагт ойртуулах чухал алхам болжээ.

Уг эмчилгээг зөвхөн төвийн эмнэлэгт бус, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд хэрэгжүүлж эхэлсэн нь онцлог юм. Тодруулбал, дараах аймгуудын эмнэлгүүдэд уг мэс заслыг хийж байна:

  • Дархан
  • Эрдэнэт
  • Сүхбаатар
  • Өмнөговь
  • Дорноговь
  • Хэнтий
  • Говь-Алтай
  • Булган

Мөн Цэргийн төв эмнэлэгт энэхүү эмчилгээ өмнө нь нэвтэрсэн бөгөөд одоо бүсийн хэмжээнд өргөжин хэрэгжиж байна. Ингэснээр осол, гэмтлийн үед иргэдийг зайлшгүй Улаанбаатар хот руу тээвэрлэх шаардлага буурч, шуурхай тусламж авах боломж нэмэгдэж байгаа юм.

Энэхүү ажлын үр дүнд лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурч, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар сайжрах нөхцөл бүрдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй