Леброн болон Бронни Жеймс нар НБА-гийн плей-оффт хамтдаа тоглосон анхны эцэг, хүү болов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Джеймс

НБА-гийн плей-оффын эхний шатны нээлтийн тоглолт өнгөрсөн шөнө болж, “Лос-Анжелес Лейкерс” баг “Хьюстон Рокетс”-ыг 107:98 харьцаатайгаар буулган авлаа.

Энэхүү тоглолтод ялалт байгуулсан багийн бүрэлдэхүүнд Леброн болон Бронни Жеймс нар хамтдаа талбайд гарсан юм. Ингэснээр тэд НБА-гийн түүхэнд плей-оффын шатны тоглолтод хамтдаа оролцсон анхны эцэг, хүү болж түүхэн амжилтын эзэд боллоо.

Тоглолтын статистик үзүүлэлтийг дурдвал, Леброн Жеймс 19 оноо авч, 13 оновчтой дамжуулалт өгснөөр “дабл-дабл” (double-double) гүйцэтгэсэн байна. Харин түүний хүү Бронни 4 минут хүрэхгүй хугацаанд талбайд тоглосон бөгөөд ямар нэгэн оноо эсвэл үр дүнтэй үйлдэл бүртгүүлж амжаагүй юм.

Ийнхүү “Лейкерс” баг цувралыг 1-0 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Хоёр багийн дараагийн тоглолт 4 дүгээр сарын 22-ны өдөр болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй