UFC-ийн хагас хөнгөн болон хөнгөн жингийн аварга асан, Ирланд тулаанч Конор Макгрегор өөрийн спарринг хамтрагч асан Артем Лобовтой үүсгээд байсан шүүхийн маргаанаа эцэслэн шийдвэрлэсний дараа албан ёсны мэдэгдэл гаргалаа. Түүний өмгөөлөгч Марк Лайнэм энэхүү мэдэгдлийг олон нийтэд танилцуулсан байна.
“Mirror” хэвлэлд мэдээлснээр, Макгрегор 2021 оноос хойш завсарлаад байсан MMA-ийн тулаанаа ирэх зун хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Конор мэдэгдэлдээ: “Энэхүү асуудал шийдэгдсэнд би сэтгэл хангалуун байна. Одоо би зөвхөн бэлтгэл сургуулилт болон ирэх зун болох тулаандаа бүрэн анхаарлаа хандуулах боломжтой боллоо. Мөн Артемд миний вискиний бизнест шаргуу хүчин зүтгэсэнд нь талархаж байна” хэмээн дурдсан байна.