Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг тодрууллаа — ФОТО

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Энн Хэтэуэй

Холливудын нэрт жүжигчин Энн Хэтэуэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийн жагсаалтыг тэргүүллээ. Алдарт “People” сэтгүүл жил бүр уламжлал болгон гаргадаг энэхүү жагсаалтаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ.

Өдгөө 43 настай Энн Хэтэуэй тус сэтгүүлийн хувилбараар дэлхийн хамгийн дур булаам эмэгтэйгээр шалгарч, шинэ дугаарын нүүр хуудсыг чимсэн байна. Гэрэл зургийн авалтад тэрээр цэцгэн чимэглэл бүхий гүн ухлаадастай хар даашинз өмсөж, гоёмсог бөгж, ээмгээр гоёжээ. Түүнчлэн түүний нүүр будалтын хар стрелка болон үс засалт нь сонгодог хэв маягийг илтгэж байв.

Ярилцлагынхаа үеэр Энн Хэтэуэй бие галбираа хэрхэн хадгалдаг тухайгаа хуваалцсан юм. Жүжигчин бүсгүй хувийн дасгалжуулагч Моник Иствудтэй тогтмол бэлтгэл хийдэг байна.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр Энн Хэтэуэй тодорлоо

“Моник Иствудтэй хамт бэлтгэл хийх надад үнэхээр таалагддаг. Тэр бол жинхэнэ гоц авьяастан. Өөрөө балетчин байсан учраас балет, өндөр эрчимтэй интервалт бэлтгэл, пилатес болон йогийг хооронд нь гайхалтай хослуулж чаддаг. Түүнтэй ганцаарчлан хичээллэх боломж олдсонд өөрийгөө азтайд тооцдог. Бид дөрөв гаруй жил хамт ажиллаж байна, тэр намайг илүү дээр нэгэн болгосон” хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй