Лукашенко өөрийгөө “Harley-Davidson” хөлөглөдөг болохыг хуваалцлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Лукашенко

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийгөө мотоцикль сонирхогч төдийгүй алдарт “Harley-Davidson” брэндийн хүлэг унадаг болохыг нээлттэй ярьжээ. Түүний хэлсэн энэхүү сонирхолтой яриаг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албатай ойр ажилладаг “Пул первого” телеграм суваг дүрс бичлэгээр баримтжуулан нийтэлсэн байна.

Лхагва гарагт төрийн тэргүүн Минск хотын ДОСААФ-ын аэроклубт зочилж, мотоциклийн спортоор хичээллэж буй хүүхдүүдтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр тэрээр залуу тамирчдад урам өгч, өөрийнхөө сонирхлыг ийнхүү илэрхийлжээ:

“Сайн байна, хүүхдүүд ээ. Би ч гэсэн мотоцикль сонирхогч. Гэхдээ би ‘Харлей’ унадаг юм.”

Александр Лукашенко

Александр Лукашенкогийн хувьд мотоцикль хөлөглөж олон нийтийн өмнө гарч буй нь анхны тохиолдол биш юм. Тэрээр өмнө нь хэд хэдэн удаа жолооны ард харагдаж байсан бөгөөд ялангуяа 2016 онд болсон олон улсын байкеруудын наадмын үеэр өөрийн “Harley-Davidson”-оор парадад оролцож байсан нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан түүхтэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй