Киргизстан улсын Бишкек хотод U-18 насны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, Монголын өсвөрийн хоккейчид хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд Азийн өсвөрийн шигшээ багууд өрсөлдсөн юм.
Монгол Улсын өсвөрийн шигшээ баг өнгөрсөн шөнө Индонезийн багтай хүрэл медалийн төлөө тоглож, 7:2-оор хожсон байна. Уг тоглолтын шилдэг тоглогчоор довтлогч Т.Чинбилэг тодорчээ.
Тэмцээний дүн:
- Узбекистан — алт
- Киргизстан — мөнгө
- Монгол — хүрэл
- Энэтхэг — 5-р байр
- Макао — 6-р байр
Азийн цомын аваргаар Узбекистан баг шалгарсан бол Киргизстаны баг мөнгөн медаль хүртлээ. Харин Энэтхэг, Макаогийн шигшээ баг 5, 6-р байр эзэлжээ.