Home Гадаад мэдээ YouTuber IShowSpeed Монголын Чингис хаан Үндэсний музейд хүндэтгэл үзүүллээ

YouTuber IShowSpeed Монголын Чингис хаан Үндэсний музейд хүндэтгэл үзүүллээ

by Саруул Батболд
0 comments
Youtuber Ishowspeed

Алдар нэртэй YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жуниор Монголд хийж буй анхны аяллынхаа хүрээнд Чингис хаан Үндэсний музейд зочлон, дэлхийн сая сая дагагчидтайгаа хамт музейн үзмэрүүдтэй танилцлаа.

2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болсон уг айлчлалын үеэр тэрээр музейд шууд дамжуулалт (live stream) хийж, 38.6 сая дагагч бүхий үзэгчиддээ Монголын түүх, өв соёл, Эзэн Чингис хааны алдар гавьяаг танилцуулсан юм.

Даррен Уоткинс музейн бүхий л танхимаар аялж, гурваас есөн давхар хүртэлх үзмэрүүдтэй танилцсан бөгөөд онцгойлон Хүндэтгэлийн өргөө-нд зочилж, Чингис хааны Алтан хөшөөнд мөргөж хүндэтгэл үзүүлсэн нь олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан юм.

Тайлбарлагч О.Энхцолмон түүнийг түүхэн үзмэрүүдээр аялуулж, Монголчуудын соёл, өв уламжлал, Чингис хааны түүхэн гавьяаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн нь шууд бичлэгт оролцож буй олон мянган хүний сонирхлыг татжээ.

IShowSpeed энэ үеэр “Монголын түүх гайхамшигтай. Миний өвөг дээдэст ч мөн адил дайчин цус байсан гэдэгт би итгэдэг. Дараагийн удаа Монголд ирвэл Чингис хаан Үндэсний музейд дахин заавал ирнэ” хэмээн амласан юм.

Тэрээр FIFA, Fortnite зэрэг тоглоомын стрийм болон хошин, реакшн видеонуудаараа алдаршсан бөгөөд энэхүү лайваараа дамжуулан Монголын түүхийг дэлхийн тавцанд дахин нэг удаа сурталчилж чадлаа.

Монгол Улсад анх удаа ирж буй түүний энэхүү контент нь зөвхөн цахим ертөнцөд анхаарал татахаас гадна Монголын түүх, өв соёлыг олон улсад хүргэх шинэ боломжийг нээж байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.