Home Технологи Asus 10 мянган долларын үнэтэй алтлаг GeForce RTX 5090-ийг худалдаанд гаргалаа

Asus 10 мянган долларын үнэтэй алтлаг GeForce RTX 5090-ийг худалдаанд гаргалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
GeForce RTX 5090

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй график картуудын нэг болох Asus ROG Astral RTX 5090 Dhahab Edition загвар нь дундад зүүнээс албан ёсоор худалдаанд гарч, шуугиан тариад байна. Энэхүү ховор загвар нь 10 мянган ам.долларын үнэтэй бөгөөд тансаг алтлаг өнгөний цаана үнэхээр цэвэр алтыг агуулсан гэдгээрээ онцлог болжээ.

Asus-ийн мэдээллээр, тус картыг бүтээхдээ 999 сорьцын нийт 6.5 грамм алт ашигласан байна. Зах зээл дээрх одоогийн үнээр энэ нь ойролцоогоор 700 ам.доллар болж байгаа ч, график картын нийт үнэ нь улс орон бүрт харилцан адилгүй — 6.7 мянгаас 10.6 мянган ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа аж.

Хэдий нэр төрийн хэрэг мэт харагдах ч, уг загварын техникийн хувьд энгийн RTX 5090-оос огт ялгарахгүй юм. Өөрөөр хэлбэл, алтаар бүрсэн гоёлын бүрхүүлээс бусад бүх хүчин чадал, параметр нь ижил хэвээр.

“Dhahab” гэдэг нэр нь арабаар “алт” гэсэн утгатай бөгөөд Asus энэ загварыг тусгайлан тансаг хэрэглээний зах зээлд зориулан бүтээжээ. Гэхдээ 6.5 грамм алтны өртөг нь картын бодит үнэтэй харьцуулбал 3–4 дахин өндөр үнээр худалдаалагдаж байгаа нь уг төхөөрөмжийг илүү брэнд, цуглуулгын шинж чанартай бүтээгдэхүүн болгоод байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.