Өмнөговьд хоёр ачааны автомашин мөргөлдөж, 44 настай эрэгтэй төмөр эд ангид хавчуулагджээ

0 comments
осол

2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн нутаг «Бага баянгийн тал» гэх газарт хоёр ачааны автомашин мөргөлдөж, ноцтой осол гарлаа. Ослын дуудлага 17:55 цагт Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд ослын газар нь аймгийн төвөөс баруун урд зүгт 355 км, сумын төвөөс урд зүгт 45 км-ийн зайд оршиж байжээ.

Ослын газарт «Шаанхи шакман SX4255JV344» болон «Норд бенз ND4260» загварын ачааны автомашинууд мөргөлдсөн бөгөөд ослын улмаас 44 настай эрэгтэй иргэн Ш автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байжээ. Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь 67 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, түүнийг 19:08 цагт аюулгүй гарган авч, сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment