Home Технологи Мобиком 5G сүлжээг албан ёсоор нэвтрүүлж, хэрэглээнд нээлээ

Мобиком 5G сүлжээг албан ёсоор нэвтрүүлж, хэрэглээнд нээлээ

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
5G

Хэдхэн сарын өмнө хэрэглэгчид Мобикомын 25GB дата бүхий богино хугацааны урамшууллаар 5G сүлжээг туршиж байсан. Тухайн үед зөвхөн Улаанбаатар, Эрдэнэт хотын зарим хэсэгт туршилтын байдлаар ажиллаж байсан энэхүү өндөр хурдны сүлжээ одооноос бүх хэрэглэгчдэд нээлттэй боллоо.

5G сүлжээний бодит гүйцэтгэл

Unread-ийн туршилтаар гарсан зарим гол үр дүнг дурдвал:

  • Хурд: 4G сүлжээнээс 10–25 дахин, дундаж гэрийн интернэтээс 5–10 дахин хурдан байна.
  • Кино татах: Netflix-ээс 50 минутын киног ердөө 14.61 секундэд татсан.
  • Видео үзэх: 4K бичлэгийг ямар ч гацалтгүй үзэх боломжтой байсан.

Эдгээр нь 5G сүлжээ зөвхөн онолын хувьд бус, бодитоор ч өндөр гүйцэтгэлтэй байгааг харуулж байна.

5G сүлжээний нэвтрүүлэлт ба Мобиком

Мобиком Корпораци 2022 оноос эхлэн 5G сүлжээг нэвтрүүлэх бэлтгэлийг үе шаттайгаар хийж, хэрэглэгчидтэй хамт туршсан. Улмаар 2024 оны аравдугаар сар гэхэд дэлхийн 184 орон, бүс нутагт 5G сүлжээний ажил ид өрнөж буй энэ үед Монголд ч албан ёсоор нэвтрүүлж чадлаа.

Өнөөдрийн байдлаар Мобикомын 5G сүлжээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон 21 аймгийн төвүүд, Чингис Хаан олон улсын нисэх буудалд нэвтэрсэн. Цаашид хэрэглэгчдийн хэрэгцээнд үндэслэн орон даяар өргөтгөх төлөвлөгөөтэй байна.

Мобиком Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима “5G сүлжээ бол зөвхөн хурд бус, дижитал ирээдүйн үндэс юм. Бид хэрэглэгчийн бодит хэрэгцээнд тулгуурлан шинэчлэлээ хийж байна” гэж онцолжээ.

5G сүлжээг гар утсан дээрээ хэрхэн идэвхжүүлэх вэ?

iPhone (iOS):
Settings > Cellular > Cellular Data Options > Voice & Data
эсвэл
Settings > Mobile Data > Mobile Data Options > Voice & Data

Android:
Settings > Connections > Mobile Network > Network mode > 5G

Гар утас тань 5G сүлжээ дэмждэг бол дээрх зааврын дагуу тохируулан ашиглах боломжтой.

Мобикомын 5G сүлжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны хуудсаас аваарай.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Номухан 5 сар 20, 2025 - 11:10 am

Эцэст нь бид 5G-тэй боллоо! Интернет хэр хурдан байх бол гэж би гайхаж байна

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.