АНУ-ын Остин хотод зохион байгуулагдаж буй Counter-Strike 2 (CS2) тоглоомын энэ оны хамгийн том тэмцээн болох “BLAST.tv Austin Major 2025”-д Монгол Улсын The MongolZ баг түүхэн амжилт үзүүлж, дэлхийн аваргын дэд байрт шалгарлаа
Энэ удаагийн тэмцээнд The MongolZ баг анх удаа мажорын финалд шалгарч, Францын Team Vitality багтай аваргын төлөө “Bo3” буюу гурван мапаар ялагчийг тодруулах форматаар тоглолоо. The MongolZ баг өөрсдийн сонгосон “Mirage” мап дээр хүчтэй довтолж, 13:5 харьцаатай ялав. Харамсалтай нь “Dust 2” дээр 4:13, шийдвэрлэх “Inferno” мап дээр 6:13-аар ялагдаж, ийнхүү тэмцээний хоёрдугаар байрт бичигдэв.
Энэ нь зөвхөн Монгол төдийгүй Ази тивийн баг анх удаа CS2-ийн ДАШТ-ий финалд шалгарсан онцгой үйл явдал боллоо. Шагналын сангаас The MongolZ баг 170,000 ам.доллар хүртсэн байна. Францын Team Vitality багийн хувьд 2025 он гарснаас хойш оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, зургаан цомыг хүртээд буй билээ.
Олон улсын шинжээчид The MongolZ багийн тоглолтыг стратеги, хурд, уян хатан байдал онцгой сайтай байсныг онцолж, “CS2-ийн шинэ эрин үеийн хүчирхэг шинэ багуудын нэг” хэмээн үнэлжээ. Өнгөрсөн онд тэд Хятадын Шанхайд болсон «Perfect World Shanghai Major 2024» тэмцээнд шөвгийн наймд шалгарч байсан бол энэ удаа амжилтаа шинэ түвшинд хүргэж чадлаа.
Энэхүү түүхэн амжилтыг гаргахад багийн албан ёсны ивээн тэтгэгч 1xBet онцгой дэмжлэг үзүүлж, тэднийг олон улсын тавцанд оролцох нөхцөлийг бүрдүүлж байна.
2 комментария
Би багийнхаа төлөө баяртай байна, тэд хамгийн хүчтэйтэй өрсөлдөж чадна гэдгээ баталсан
Цаашид улам олон ялалт, амжилтууд байх болтугай!