Кени улсад эсэргүүцлийн жагсаалын үеэр 16 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Кени улсад эсэргүүцлийн жагсаалын үеэр 16 хүн амь үрэгдэж

Кенийн нийслэл Найроби болон бусад хотуудад болсон Засгийн газрын эсрэг томоохон жагсаалын үеэр дор хаяж 16 хүн амиа алдсан тухай Amnesty International болон Кенийн Хүний эрхийн үндэсний комисс мэдээлэв. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь цагдаа нарын шууд хүч хэрэглэснээс болж амь насаа алдсан болохыг тус байгууллагууд онцолжээ.

Жагсаал нь 2023 онд болсон эсэргүүцлийн жагсаалын нэг жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан бөгөөд тухайн жилийн үйл явцад 60 гаруй иргэн амиа алдсан байдаг. Харин энэ удаагийн жагсаалд мянга мянган хүн оролцсон бөгөөд Найроби хотод цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу, резин болон амьд сум ашигласан байна.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр:

  • Нас барсан 16 иргэний 5 нь буудлагад өртсөн.
  • 400 гаруй хүн гэмтэж шархадсан бөгөөд үүнд жагсагчид, цагдаа нар болон сэтгүүлчид багтаж байгаа.
  • 61 хүнийг жагсаалын үеэр баривчилжээ.
  • Хүч хэрэглэсэн хэрэгслүүдэд резин сум, амьд сум, усан буу багтжээ.

Найробид байрлах Кенята Үндэсний Эмнэлэгт 107 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ихэнх нь буудлагын шархтай, хэдий ч одоогоор нас баралт бүртгэгдээгүй байна.

Жагсаал зөвхөн нийслэлд биш, Момбаса, Китенгела, Киси, Матуу, Ниери зэрэг хэд хэдэн хотод зэрэгцэн өрнөсөн байна. Өнгөрсөн жил татвар нэмэх шийдвэрийг Ерөнхийлөгч Вильям Руто буцаан татсанаар жагсаал намжсан ч, цагдаа нарын хүчирхийлэлд дургүйцсэн иргэдийн бухимдал үргэлжилсээр байна.

Жагсаалд оролцсон иргэн Лумумба Хармони мэдэгдэхдээ:
“Бид өөрсдийн эрх, өнгөрсөн хугацаанд амиа алдсан залуусын төлөө тэмцэж байна. Зургаадугаар сарын 25-наас хойш болсон бүх зүйлд шударга ёсыг шаардаж байна” хэмээв.

2024 оны зургаадугаар сарын 25-нд болсон үйл явцын үеэр жагсагчид парламентын байранд хүчээр нэвтрэхийг оролдсон бөгөөд цагдаа нар шууд буудсан нь олон нийтийн сүлжээнд бичлэг болон тархсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment