Хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулж буй Microsoft компани 9000 ажилтнаа цомхотгохоор болжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Microsoft

2025 оны долдугаар сарын 3-нд Microsoft компани 9000 орчим ажилтнаа цомхотгохоор болсноо албан ёсоор зарлалаа. Энэ нь он гарсаар хийж буй гурав дахь томоохон цомхотгол бөгөөд өмнө нь тавдугаар сард тус компани 6000 ажилтныг ажлаас чөлөөлөхөө мэдэгдэж байсан юм.

Энэ удаагийн цомхотголд хэд хэдэн салбар, хэлтэс хамрагдах талаар дурдсан ч одоогоор тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Гэсэн хэдий ч олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Xbox видео тоглоомын хэлтэс онцгой хүндээр тусч болзошгүй байгаа аж.

Цомхотголын гол шалтгаан нь Microsoft компанийн хиймэл оюун ухааны (AI) салбарт хийж буй эрчимтэй хөрөнгө оруулалттай холбоотой. Тус компани дэлхий даяарх томоохон дата төвүүддээ AI модел сургалтад зориулан 80 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.

Дэлхий даяар 228,000 ажилтантай Microsoft компанийн хувьд энэ удаагийн цомхотгол нь нийт ажиллах хүчний 4 хувьд нөлөөлөх бөгөөд томоохон хэмжээний бүтэц, стратегийн өөрчлөлтийн нэг хэсэг хэмээн үзэж болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment