«CS»-ийн хамгийн том платформууд болох HLTV болон Thunderpick хамтран өнгөрсөн сарын шилдэг тоглогчийг тодрууллаа. Энэхүү нэр хүндтэй шагналд дөрвөн шилдэг тоглогч — «Vitality» багийн ZywOo, «Spirit»-ийн donk, «Vitality»-ийн ropz болон Монголын «The MongolZ» багийн М.Азбаяр буюу Senzu нар өрсөлдсөн бөгөөд эцэст нь Senzu олон нийтийн санал хураалтаар тэргүүлж шилдгээр шалгарлаа.
HLTV-ийн цахим платформ болон Instagram хуудсаар дамжуулан зохион байгуулсан санал асуулгад мянга мянган фенүүд оролцсон.
Өнгөрсөн сард «The MongolZ» баг Austin Major тэмцээнд гайхалтай тоглолт үзүүлж, финалд шалгарсан боловч «Vitality» багт ялагдсан. Хэдий тийм боловч, Senzu бие даасан тун хүчтэй үзүүлэлттэй тоглож, тус тэмцээний EVP (Exceptional Valuable Player)-ээр тодорсон. Ялангуяа «G2» багийн эсрэг Dust2 мап дээр нэмэлт цаг оролцуулан 56 kill хийж, тэмцээний дээд амжилтыг шинэчилсэн нь дэлхий даяарх CS фенүүдийн анхаарлыг татсан. Үүний зэрэгцээ тэр үндсэн цагт 36 kill хийж, бас нэгэн рекордыг тогтоосон юм.
Түүнчлэн тэмцээний дараа The MongolZ багийн дараагийн том сорилт болох IEM Cologne 2025 тэмцээн долоодугаар сарын 23-нд эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдгүүд оролцох бөгөөд Senzu болон түүний багийн шинэ амжилтыг фенүүд тэсэн ядан хүлээж буй.
The MongolZ багийн гол ивээн тэтгэгч нь 1xBet Mongolia юм. Тэд Монголын цахим спортын салбарт томоохон хувь нэмэр оруулж, багийг олон улсын тавцанд амжилттай оролцох боломжийг бататгаж байна. Мөн 1xBet тоглогчид болон сонирхогчдод зориулсан мэдээллийн платформоор үйл ажиллагаагаа тэлж, цахим спортын ертөнцөд идэвхтэй дэмжлэг үзүүлсээр байна.