Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх бөгөөд маргааш Улаанбаатар хот болон түүний дагуул бүсүүдэд агаарын хэм бага зэрэг буурч, сэрүүсэх төлөвтэй байна.
Нийслэл хот орчмоор үүлшиж, шөнийн цагт ялимгүй бороо орох боловч өдөртөө хур тунадасгүй байна. Салхины чиглэл баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр хурдтай салхилах бөгөөд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна. Агаарын температур шөнөдөө +4-өөс +6 градус дулаан байх бол, өдөртөө сэрүүсэж +10-аас +12 градус дулаан байх нь ээ.
Багануур дүүрэг орчимд мөн үүлэрхэг байх бөгөөд бага зэргийн бороо орох төлөвтэй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч хүчтэй салхилах төлөв ажиглагдаж байна. Температурын хувьд шөнөдөө +2-оос +4 градус, өдөртөө +9-өөс +11 градус дулаан байна.
Тэрэлж орчмын аялал жуулчлалын бүсээр үүлшиж, ялимгүй бороотой. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр хурдтай байна. Агаарын температур шөнөдөө 0-ээс +2 градус хүртэл буурч сэрүүхэн байх бол, өдөртөө +8-аас +10 градус дулаан байх төлөвтэй байна.
Иймд иргэд та бүхэн цаг агаарын нөхцөл байдалдаа тохируулан хувцаслаж, салхи шуурганаас сэргийлэхийг зөвлөж байна.