Урианхай сурын мэргэн харваачид тодров: Хөхийн Мягмаржав түрүүлж, улсын мэргэн цол хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Урианхай сурын мэргэн харваачид тодров: Хөхийн Мягмаржав түрүүлж, улсын мэргэн цол хүртлээ

Монгол Улсын Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдсан урианхай сурын харваанд нийт 350 харваач оролцож, хурд, хүч, мэргэн ухаанаа сорин өрсөлдлөө.

Энэ удаагийн тэмцээний онцлох таван харваач:

  1. Хөхийн Мягмаржав
    • Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат
    • Аймгийн мэргэн, спортын мастер
    • 27 оноо авч түрүүлж, урианхай сурын улсын мэргэн цол хүртлээ.
  2. Батхуягийн Хатансайхан
    • Завхан аймгийн Тэс сумын уугуул, Налайх дүүргийн харьяат
    • Их өв цэцэн баг, Тэсо пропертис группын харваач
    • Урианхай улсын мэргэн
    • 27 оноогоор дэд байрт шалгарсан.
  3. Нармондахын Алтансүх
    • Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат
    • Өлгийн мэргэчүүд баг, Таван богдын бүргэдүүд дэвжээний харваач
    • Спортын мастер
    • 27 оноогоор гуравдугаар байрт шалгарсан.
  4. Мөнгөнболдын Галбадрах
    • Ховд аймгийн Дуут сумын харьяат
    • Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилтан
    • Алтайн шонхор баг, аймгийн мэргэн, спортын мастер
    • 27 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн.
  5. Дамиранжавын Алтангэрэл
    • Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат
    • Ховд эко цемент Вестерн холд ХХК-ийн харваач
    • Уулсын мэргэчүүд холбоо, Алтайн шонхор багийн гишүүн
    • Урианхай сурын улсын мэргэн
    • 25 оноогоор тавдугаар байрт шалгарсан.

Энэхүү харвааны үеэр оролцогчдын ур чадвар ойролцоо, онооны хувьд өрсөлдөөн маш ширүүн байснаараа онцлог байлаа. Шинэ аваргууд төрж, урианхай сурын уламжлалт өв соёл дэлгэрэн хөгжиж байгаагийн тод жишээ боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment