2025 оны долоодугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн 83 жилийн ой болон “Цайртминерал” компанийн Төмөртийн овооны цайрын баяжуулах үйлдвэрийн 20 жилийн ойн баяр наадам үндэсний бөхийн барилдаанаар үргэлжилж байна.
Хүнд хүчтэй бөхчүүдийн энэхүү барилдаанд Монгол Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Монгол Улсын начин Б.Батжаргал нарын тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх зодоглолоо.
Энэ жилийн наадмын онцлог нь гурав болон тавын давааны ам авах үйл явцыг шууд дамжуулж, мөн бөхийн барилдаануудыг төв асрын LED дэлгэцээр үзүүлж буй нь наадамчдын талархлыг хүлээгээд байна.
Түүнчлэн шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ажлыг тусгай баг хариуцан, баяр наадмын дараа гүйцэтгэхээр болсон байна.